.....-ийн үргэлжлэл буюу juicy dream

өрөөнд нам гүм. Энэхүү нам гүмийг нэг төрлийн балбалт эзэмдэн дийлнэ. Юуйн гээч. Би юм бичжаан яадий. Юун төлөө кийбордны хаан билээ би. Нүднэ чиг, эзэмдэнэ чиг, эвдлэнэ чиг. Нэгмуу шумуул пидка тойрч нисээд самбаачлан зуугаад зулгааж өгчийнэ. Эвтэйхэн алчий гэхээр хүн чанар зулгаагаанаа. зэвүүн ч гэсэн бурхны цайны цагаараа бүтээсэн бичкэн урлагийн бүтээл шд. бас болоогүй сэргэлээн эн чинь. Нэг л өдөр хүний зүйл устахад миний цусыг уусан энэмуу бичил биетэн хадгалагдаж үлдээд, энийг олсон шинэ хүмүүс нь намайг дахин генийн аргаар бүтээчих ч юмблүү. үүнийг бодвуу гүй юу далд санаа тархины мухарт сүүмэлзэв.  энийг бодку өнгөрөх мунхаг хүн бас ч биш шүү би. 

гэтэл "Оо сэкси" яг эмзэг газраас хазчдаг байшд. Сэргэлээн ай. Шумуул байтугай хээрийн салхи ч үзүүлээгүй байсиймсан. Хүүхэд нас минь баяртай L

Энэ дурсгалтай шумуулийг биологийн гүн хөлдөөгчид хийх хэрэгтэй гэсэн мэргэн санаа гэнэт харван орж ирлээ. Гүн хөлдөөгч олох хэрэгтэй?????? Саналаа! манай харанхуй өрөөнд маруужны цагаан хөлдөөгч байгаа. супер. Гэхдээ бодох хэрэгтэй. Ганц шумуул хөлдөөхийн төлөө тэрийг ажиллуулах уу яахуу?

Минут бодов. Шийдлээ. Ирээдүйгээ зураглан харлаа..

... Цав цагаан цэвэрхэн өрөөнд шилэн хоргонд мөс байх ба тэр нь чулуужсан мөс аж. Энгийн ч мөс биш дотроо эрт дээр үед устаж алга болсон амьтантай. Хэдэн мянган жилийн өмнө энэ амьтныг шумуул гэдэг байсан бололтой. Хэт төгөлдөржсөн одоогийн хүмүүст энэ үг нэг л биш, хөдөөний санагдна. Тиймээс тэр амьтныг ЧМ3887AiE001 (чулуужсан мөс3887 ай?) гэж бүртгэнэ. Тэр амьтан дотроо нэн ховор органик нэгдэл агуулсан нь three эрхэмийн эмзэг газрын юу..

Намайг бүтээж эхлэх ажил ид өрнөнө. Би захиалгаа хэлж хийлгэж чаддаг ч болоосой. Миний захиалга том бөгс (аймаар том бөгс).., том юу.. (бас аймаар том байх ёстой).., мангар том эргэлдсэн алаг нүд? (энэ насаараа мөрөөджээн), нэмэх нь 4 толгойт булчин ай..

Тэгээд би ирээдүйд амжилттайгаар дахин бүтээгдсэн хамгийн сэкси бие махбодь гэж нэрлэгдээл.. ирээдүйн хүмүүс намайг харахын тулд оочирлож зогсоол.. би амьдрахын тулд ажиллах, юм бодох, хүн амьтанд хайр зарлах ч хэрэггүй болно. Сүпер.......

Тэгж бодоод шууд л бөөн ажил болж хөлдөөгчөө залган ажиллууллаа. Амтат мөрөөдөлдөө баясан баясан споонж бобоо үзэхээр тухаллаа. Яах вэ дэ. Би одоо ажил ч хийх шаардлагагүй болж байгаам чинь тэ... тийшд!

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-09-21 01:57:15
споонс боооб хэ хэ
2. Kommu (зочин) | 2008-09-21 03:56:38
Hahaha! ёоой.. нөгөө эмзэг газраас чинь хазсым чинь эрхэм гишvvн (тиймээ миний нөгөө юу дахин хөдлөх) Three таны зөвхөн тэр юу чинь бvтээгдвэл яаана? тэгээд л ирээдvйгээр нэг нөгөө хээрийн салхинд яагаагvй юугаа vзвэр болгох.. :mrgreen:
3. dream | 2008-09-21 12:49:11
ваааааахахаха ёстой солиотой хог. ингэхэд эр юмуу эмиймуу өөрөөөөөөөөөө?
4. lobe23 | 2008-09-21 12:58:03
Ха ха ха. Нам гүмд ганцаараа тэгээд эмзэг эрхтэнээ шумууланд хазуулахаар ил гаргаад суудаг нь юув ай?. кккк.
5. Three (зочин) | 2008-09-21 14:08:12
Дрийм: ингэхэд та миний эмзэг эрхтэнг юу гэж ойлгоод байна? эрэгтэй юу эмэгтэй юу таа л да.

лоуб23: өөртөө л харуулкуун бол өөр хэнд харуулахын? шумуулны эрсдлийг тооцоолоогүй нь харин аргагүй үнэн. миний буруу.
6. ollie | 2008-09-22 10:01:42
ахахахахаха. ёооё. би бас тэгмээр л байхын. ирээдvйд зvгээр суухын тулд. даанч тэрмуу шумуулнууд чинь намайг тоож хаздаггvй ш д.
7. Three (зочин) | 2008-09-22 14:55:05
хэхэ тэр шумуулнууд чинь цус сонирхдын тэхvv
8. ollie | 2008-09-22 14:59:19
хахаха, өөдгvй зуснуудав яасан :р
9. Three (зочин) | 2008-09-22 21:07:18
үгүйэ тэд нар зус сонирхдог болохоос өөрсдөө зус бэш. тэд нар чинь вампируудын төөрсөн сүнс байхгүй юу да.
10. Ууудам | 2008-09-23 13:29:27
Ха ха. Би лав тэгж өөөрийгөө дахин хэвлүүлэхгүй ээ гай цус
11. Three (зочин) | 2008-09-29 14:10:47
Уучлаарай энд хэвлэлийн алдаа гарсан байна.

"юм бодох, хүн амьтанд хайр зарлах ч хэрэггүй болно. Сүпер....... "

Залруулга: би бээр амьтанд юу яадаггүй болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog