....

өрөөнд нам гүм. хааяа компьютерийн сэнс дуугарна. өлөн гэдэстэй нэг шумуул тойрон ниснэ. аальгүй охин мэт. цусыг минь чадах хэрээрээ ханаад өөрөө удахгүй үхнэ. тэрэн шиг бодолгүй сэтгэлгүй амьдравал ямар байх бол?

хацарнаас хазчлаа. мэдрэмжтэй л амьтан юм. одоо тэр цадсан учир намайг тайван орхих байх. яг л хүмүүс мэт. харамсалтай. тэд намайг тайван орхихгүй л байна. харин би тэднийг орхиж болно. азтай. сэтгэл догдолдог байсан үе саяхан мэт. гэхдээ тэр өдрүүд ард үлдэж. сэтгэлгүй, бодолгүй, дурлалгүй. би ийм болох учиргүй. гэхдээ болчиж. хүн өрөвдөж хайрламаар л байна. гэвч хүсэл алга. өрөвдөх сэтгэл төрвөл өөрийгөө үзэн яддаг болчиж. гэхдээ энэ худлаа. би хүн хэвээр төрсөн тул хүн хэвээр үлдэх ёстой. нөгөө л хүн. жижиг жижиг ертөнцүүд. хэт жижиг ертөнцтэй учир үргэлж завгүй байдаг хүмүүс. нэг хэвийн. уйтгартай. хүндлэх ёстой нэг хүн бий. гэвч. түүний нүүрний арьс, нэгэн жижиг ертөнцийг цаанаа агуулсан нь тодорхой тул хүндлэх хүсэл алга. тэрний үйл хөдлөл үргэлж сонирхол татдаг байсан. одоо өөрөө өчүүхэн санагдах болсон тул үйл хөдлөл нь ч өчүүхэн мэт. сонирхолгүй юм. харин тэр намайг тэгж бодож буйг би мэднэ. учир нь би түүнд тэгж бодуулахаар жүжиглэсэн. хэсэгтээ өөртөө итгэж дүрдээ орсон. буруутгахгүй. тэгэх нь надад таалагдсан. харин тэр миний жүжгийг үнэн гэж бодон дөлж эхэлсэн. танил жижигхэн ертөнц.

компьютерийн зарим нэг дуу тээртэй санагдах учир хаав. усанд ормоор байна. хоолны өмнөхөн орсон. дахиад л ормоор байна. биеэс мах иддэг хүний үнэр үнэртэх нь ой гутмаар. тэгэхгүй гээд мах идэхгүй бол би амьдрахгүй. амьдрах хэрэгтэй. дээр цагаан хоолонд орсон. таалагдсан. амьтан идэхгүй л бол цагаан хоолоор дагнасан ч яахав гэж бодогдсон. тэгсэн ч зүрхэлж дагнаж чадку л байна. энэ биенд дэндүү хайртай бололтой. сэтгэлээ тэжээж тайтгаруулж чадахгүй байж биеийг тэжээж яах гэж байгаан бол? ойлгомжгүй юм. шумуул чимээгүй болчихлоо. бодвол үхэх бэлтгэлээ хийж байгаа биз. хөөрхий үр удмаа үлдээхийн тулд намайг хазна гэж. ойлгож болох л шалтгаан юм. харин үр удам нь удахгүй намайг дахиад л хазна. сонирхолгүй л байна да.

Сэтгэгдэлүүд:

1. ollie | 2008-09-19 10:13:59
харин үр удам нь удахгүй намайг дахиад л хазна. сонирхолгүй л байна да.


хэхэхэххэ, нээрээ л сонирхолгvй л байна даа ..,
2. Kommu (зочин) | 2008-09-19 11:31:21
щщит.. амьдрал чинь угаасаа л тийм шд.. Диснэлаанд бол харин өөр шvv..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog